Хятад “Beechcraft”-ыг худалдан авна

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Хятад “Beechcraft”-ыг худалдан авна

Хятадын агаарын болон сансрын хөлөг үйлдвэрлэгч “Superior Air Parts” компани  Америкийн агаарын хөлгийн үйлдвэрлэл явуулдаг  “Beechcraft” онгоцыг худалдан авахаар болжээ. Учир нь Америкийн агаарын болоод сансрын хөлөг үйлдвэрлэгч Hawker Beechcraft компани дампуурсны улмаас тус компанийн албаныхан дээрх шийдвэрийг гаргахад хүрсэн аж.

Хятадын компанийн талаас 1.8 тэрбум доллар буюу 1.2 тэрбум еврогийн үнийн саналыг одоогийн байдлаар тавиад байгаа аж. Гэсэн хэдий ч дээрх тохиролцоо хараахан шийдэгдээгүй байгаа гэнэ.

Хэрвээ дээрх хэлэлцээр амжилттай болвол Америкийн агаарын буюу сансрын хөлөг үйлдвэрлэгч Hawker Beechcraft-ийн цаашдын байдалд нилээд эрсдэл учирч болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа аж. “Hawker Beechcraft”  агаарын хөлөг үйлдвэрлэгч өнгөрсөн тавдугаар сараас эхлэн зээлээ төлөх чадваргүй болж, улмаар дампуурсан байна.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж