Халдварт өвчин зонхилж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Халдварт өвчин зонхилж байна

Халдварт өвчнөөр эхний хагас жилд 24205 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 3536 хүн буюу 17.1 хувиар нэмэгдсэн аж. Үүнд салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 699 хүн буюу 29.2 хувь, вирүст хепатитаар 1493 хүн буюу 27.4 хувь, цусан суулгаар 175 хүн буюу 20.2 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 116 хүн буюу 4.4 хувь сүрьеэгээр 94 хүн буюу 3.9 хувиар  буурсан хэдий ч гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 6037 хүн буюу 9.0 дахин, тэмбүүгээр 153 хүн буюу 7.1 хувиар өссөнөөс голлон шалтгаалсан юм байна.

Урин дулааны цагт халдварт өвчин ийнхүү нэмэгддэг учраас Эрүүл мэндийн яамнаас харьяа агентлаг, эмнэлгүүд болон сум, багийн эрүүл мэндийн нэгдлүүдэд халдварт өвчний дэгдэлтийн үед харилцаа холбоотой байхыг анхааруулж байна. Тодруулбал, халдварт өвчний үед яаралтай эмнэл зүйн арга хэмжээ авахаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, цаг үеийн мэдээллийг түргэн шуурхай тарааж байхыг үүрэг болгосон юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж