Инфляци 0,5 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Инфляци 0,5 хувиар нэмэгджээ

Хэрэглээний үнийн улсын индекс буюу бидний сайн мэдэхээр инфляци зургадугаар сард өмнөх сарынхаас 0,5 хувь, оны эхнээс 9,7 хувь өссөн талаарх үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Харин өмнөх оны энэ үеийнхтэй харьцуулахад 14,7 хувиар өссөн юм байна. Ийнхүү өсөхөд хүнс, ундаа, ус зэрэг өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ 0,5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 1,3 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн ажээ. Монгол Улсын жилийн инфляци хоёр оронтой тоонд ийнхүү хүрчихээд байхад бусад орнуудын хувьд нэг оронтой тоонд барьдаг  байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж