Б.Оюунгэрэл ”Алтан гадас” одонгоор шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Б.Оюунгэрэл ”Алтан гадас” одонгоор шагнууллаа

Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жилийн түүхэн ой тохиосон Үндэсний их баяр наадмаар Мэдээллийн Сайтуудын Ассиоцацийн тэргүүн, CHUHAL.mn сайтын Ерөнхий захирал Б.Оюунгэрэл Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтангадас" одон хүртлээ. Сэтгүүл зүйн салбарт оруулсан Б.Оюунгэрэлийн хувь нэмэр, 10 гаруй жил ажилласан сэтгүүлчийн нөр хөдөлмөр, зүтгэлийг төр ийнхүү үнэлж, Үндэсний их баяр наадмын 91 жилийн ойн босгон дээр шагналаа.
 
Б.Оюунгэрэл нь Монголын чөлөөт хэвлэлийн магнат "Сэрүүлэг" сониноос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Монголын Сонины Холбооны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан бөгөөд одоо Мэдээллийн Сайтуудын Ассиоцацийн Тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
 
Мэдээллийн Сайтуудын Ассиоцаци нь 30 гаруй сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Төрийн бус байгууллага бөгөөд удирдах зөвлөлд нь Olloo.mn, News.mn, shuud.mn24tsag.mn, Factnews.mn, topmedee.mn, chuhal.mn зэрэг сайтуудын удирдлагууд багтдаг юм байна.

Эх сурвалж: www.chuhal.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж