
Залуучуудын холбооноос салбар салбарын төлөөлөл болсон шилдэг залуусыг
тус холбооны тэргүүн дээд шагналуудаар шагнах гэж байна. Монгол Улсын
хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган, дуучин Quiza, A sound
хамтлаг, дуучин Г.Эрдэнэтунгалаг, топ модель н.Уранцэцэг зэрэг шилдэг
залуус медалийн эзэн болох юм.
Шагнал гардуулах ёслол маргааш
буюу долдугаар сарын 11-ний 14.00 цагт Хүй долоон худагт, “Моби” толгой
дээр байрлах Монголын Залуучуудын холбооны гэрт болох аж
Д.ОЮУН