УИХ-ын гишүүн асан МАН-ын С.Баяр нөгөөдөр ирж, Монголдоо наадах сураг гарав. АНУ-д зүрхний хагалгаанд ороод багагүй хугацааг үдсэн тэрбээр баяр наадмын үеэр эх орондоо ирж нутгийн агаар амьсгалахаар шийджээ.
УИХ-д олон суудал авсан АН-ынхан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэнтэй засагт хамтрахаар харилцан мэдэгдэл хийгээд буй энэ үед хашир улстөрч С.Баяр эргэн ирж байгаа нь толгой лидерийн ухаан баахан дутаад байгаа МАН-ынханд хэрэг болох байх гэсэн таамаглал ч байна.
МАН-ынхан учраа олохгүй мунгинаад байгаа энэ үеэр С.Баяр эргэн ирж, тарамдаж самгардсан МАН-ыг эвт нь оруулж мэднэ гэсэн яриа Төрийн ордонд дуулдаж эхэллээ. Баяр наадам өргөн дэлгэр болох шинжтэй ч улс төрийн хүрээнийхэн баярлах завсаргүй шахам арын ажилдаа шамдах бололтой.
Д.ОЮУН