Анжелина Жоли үнэт эдлэлүүдээ худалдана

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли үнэт эдлэлүүдээ худалдана

Алдарт жүжигчин Анжелина Жоли өөрийн цөөн тооны үнэт эдлэлийн цуглуулгаа Франц болон Монакод худалдахаар болжээ. Жүжигчин зарим киноны гол дүрд тоглох үедээ зүүж байсан ээмэг, бөгж, бугуйвчны хослолуудаа Францын “Grand Hotel du Cap Ferrat” болон Moнакогийн нэр хүндтэй “Hotel de Paris” зэрэг зочид буудлуудад энэ сарын 15 –наас ирэх сарын 15-ны хооронд худалдахаар төлөвлөсөн байна. Анжелина  2009 онд 81 дэхь “Academy Awards” шагнал гардуулах ёслол дээр зүүж байсан нулимсний дусал шиг хэлбэртэй маргад эрдэнийн ээмгээ бас худалдах аж.  Анжелина Жоли энэхүү худалдаанаас олсон орлогоороо  Афганистанд сургууль барихаар төлөвлөжээ.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж