Николь олныг гайхашруулав

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Николь олныг гайхашруулав

Америкийн нэрт дуучин Николь Шерзингер “Hollywood Bowl”-д болсон нэгэн тоглолтод гэдсээ ил гаргаж, хүчиллэг уусмалд оруулан өнгийг нь цайруулсан, нэг  гуятай женсэн өмд өмсөж иржээ. Өнгөрсөн шөнө болсон дээрх тоглолтын тайзан дээрх неон гэрлийн чимэглэлд түүний гэдсээ ил гаргаж, цамцаа зангидсан нь маш гайхалтай харагдсан аж. Харин хумсаа тод өнгөөр будаж, чихнээсээ унжсан урт ээмгийг өмссөн хувцастайгаа хослуулсан нь нэг талаар гайхалтай харагдсан гэмээр. Ямар ч хэв маягт баригдалгүй, чөлөөтэй байх гэсэн байдал нь түүнийг “Hollywood Bowl” концертийн  танхимд болсон “Global Filipino Music” буюу Филиппиний  хөгжмийн фестиваль дээр цайралттай, нэг гуятай жинсэн өмд өмсөж, харин нэг гуяндаа торон, урт хар оймс өмсөн  ирэхэд хүргэсэн бололтой. Гэвч  34 настай  дуучин бүсгүйн энэхүү сонголт түүнийг маш эрхэмсэг атлаа сэтгэл хөдлөлийг нь үзэгчдэд илүү харуулж чаджээ. Уг тоглолтод Николоос гадна Black Eyed Peas, болон Амеркийн дуучин, рэппэр  Taboo, Амеркийн нэрт дуучин, жүжигчин Ванесса Хадженс нарын алдартнууд бас оролцсон байна. “Global Filipino Music” хөгжмийн фестиваль нь дэлхийд алдартай Филиппиний алдартай одууд оролцдог хөгжмийн томоохон наадмуудын нэг. Николийн аав Элфансо Валинти Филиппин улсаас гаралтай бөгөөд түүний ээж Рөүсмари  Оросын эрлийз  юм байна. Эрч хүчтэй халуухан дуучин бүсгүй 34 насныхаа тарсөн өдрийг өнгөрсөн долоо хоногт Атлантын далайд тэмдэглэсэн гэнэ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж