Онцгой албаныхан шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Онцгой албаныхан шагнууллаа

Их Монгол Улс байгуулагдсаны 806, ардын хувсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг шагналаа. Монгол Улсын Шадар Сайдын тушаалаар Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 25 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч онцгой байдлын ахлах ахлагч Норовын Отгобаатарыг “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр,  Онцгой байдлын ерөнхий газрын даргын  тушаалаар Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 25 дугаар ангийн захирагч онцгой байдлын ахлах дэслэгч Баатарчулууны Бат-Эрдэнийг хугацааны өмнө онцгой байдлын ахмад цолоор, техник, тоног төхөөрөмжийн инженер онцгой байдлын дэслэгч Мягмарсүрэнгийн Батсайханыг хугацааны онцгой байдлын ахлах дэслэгч цолоор, аврах, гал унтраах 25 дугаар ангийн Эрэн, хайх аврах бүлгийн аврагч, жолооч-холбоочин онцгой байдлын ахлах ахлагч Баатарын Батжаргал, гал унтраах автомашины жолооч онцгой байдлын ахлах ахлагч Шурагийн Батчулуун нарыг Онцгой байдлын “Сайшаалын үнэмлэх”-ээр, Онцгой байдлын хэлтсийн дарга онцгой байдлын дэд хурандаа Н.Төмөрбаатарыг “Онцгой байдлын албаны төлөө 1”,  гал унтраах автомашины жолооч онцгой байдлын ахлах ахлагч Бямбаагийн Баттөмөр, Бямбасүрэнгийн Зоригтбаатар нарыг “Онцгой байдлын албаны төлөө 3”  зэргийн тэмдгээр   тус тус шагнагдлаа. Шагнагдсан албан хаагчиддаа хэлтсийн дарга, хамт олон баяр хүргэж ажлын их амжилт хүсэн ерөөлөө гэж Дундговь аймгийн ОБХ-ийн мэдээллийн ажилтан Б.Мөнхжаргал манай сурвалжлагчид мэдээлээ.

С.ПҮРЭВҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж