Жастин Бибер стилиэ өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Жастин Бибер стилиэ өөрчилжээ

Дуучин Жастин Бибер  стилиэ өөрчилж рэппэрүүдийг дуурайх болсон гэнэ.  Тэрбээр Японд найз охин Селена Гомезтойгоо хамт ирэхдээ  толгойдоо эрээн алчуур зүүсэн байжээ. Рэппэр  Тупак  Шакур 90-ээд оны үед толгойдоо эрээн алчуур зүүдэг байснаас энэ нь рэпперүүдийн имиж болсон аж. Жастин Бибер мөн алдарт рэппэр Баста Раймс, Лудакрис, Шон Кингстон, Ашер нарыг дуурайн хувцаслах болжээ. Тэрбээр одоо өсвөр насны хөвгүүн гэж хэлүүлэхээс залхаж, эр хүний дүр төрхийг илүүд үзэх болсон байна. Саяхнаас ийнхүү рэппэрүүдийг дуурайж стилиэ өөрчилсөн нь шүтэн бишрэгчдийг нь гайхшруулсан байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж