Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Чилид цочир хүйтрэв

Чилийн нийслэл Сантъяго хотод гэнэт цочир хүйтэрснээс орон гэргүй хоёр хүн нас баржээ. Чилийн зарим нутагт температур -80 C градус болж, буурчээ. Чили улсад 12,000 гаруй орон гэргүй хүмүүс амьдардаг бөгөөд тэдний  дийлэнх нь нийслэл Сантъяго хотод байдаг ажээ. Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера орон гэргүй, гудамжинд  амьдарч байгаа хүмүүст халамжийн газарт очихийг уриалсан байна. Чилид хүйтэн цаг агаарын улмаас 2010 онд 150 хүн нас барсан юм. Он гарснаас хойш Чилийн төв болон зүүн зүгийн нутгуудаар цочир хүйтэрснээс болж 16 хүн нас барсан байна. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж