Наадмын дараа буюу долдугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн турш Засгийн газрын ордны баруун урд уулзвар буюу Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн уулзварын урд уулзвар хүртэлх 200 м авто замыг хаах болжээ. Энэ нь дээрх авто замыг өргөтгөн шинэчлэх хүрээнд борооны ус зайлуулах байгууламж барих, холбоо харилцааны шугамыг хийх зэрэг ажлууд давхар хийгдэх болсонтой холбоотой аж. Нийслэлийн Авто замын газраас мэдээлснээр бол дээрх замыг долдугаар сарын 17-ны 00.00 цагаас 24-ний 00:00 цаг хүртэл хязгаарлах юм байна.
Г.Дарь