
Монгол ёсолгоог судлан шинжлэх, сэргээх хөгжүүлэх, хэвшүүлэх ажлыг анхнаас нь хамгийн ихээр дэмжиж байгаа хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болоод байгаа. Тэрээр энэ жилийн сар шинийн бөхийн барилдааныг нээж үг хэлснийхээ дараа монголоороо ёсолж байсан. Алтан овоон дээр ёсолсон нь хоёр дахь нь байлаа. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр маргааш болох наадмын нээлтийн үгийг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч монголоороо ёсолж, цэнгэлдэхэд хурсан түмэн олны төдийгүй нийт монгол түмэндээ дэлгэсэн гарыг нь даган сүлд хийморь, буян заяа буун ирэхийг бэлгэдэн ёслох гэж байгаа гэнэ. Үүнийг нь хурсан олон дэмжин монголоороо ёсолно гэдэгт итгэлтэй байгаа гэсэн.