
Ариунаа Сүри “Говь” компанийн загвар зохион бүтээгчээр ажиллаж, анхны цогц бүтээл болох “Хавар, зуны загвар”-аа гаргасан нь хэрэглэгчдээс төдийгүй загварын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Ялангуяа ноолууран эдлэлийг зуны орой өмсөж болохуйцаар шинэлэг загвар хийц, хурц тод өнгөтэйгээр хийсэн нь ялангуяа залуусын анхаарлыг татаад байгаа юм. “Элингтон” зочид буудалд нээсэн загваруудад нь ноолууран эдлэл түлхүү орсон бөгөөд уригдан ирсэн өндөр дээд хэмжээний зочид, ХБНГУ-даа төдийгүй Европт нэр алдартай загвар зохион бүтээгчид, эрхэмсэг хатагтай, ноёд Ариунаа Сүригийн загварыг өндрөөр үнэлж, ирээдүйтэй энэхүү бүсгүйг дэлхийд нэр алдраа цуурайтуулсан шилдэг загвар зохион бүтээгч болохыг хүсэн ерөөжээ.