
АНУ-ын Санхүү эдийн засгийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Роберт Арматс болон тус улсын Олон улсын худалдааны байгууллагын төлөөлөгчид ирэх бямба, ням гаригуудад айлчлахаар болжээ.
Албаныхны мэдээлж байгаагаар Мьянмарын нийслэл Нейпьидо хотноо хийх тус айлчлалд Мьянмарын эдийн засаг бизнесийн шинэчлэлийн талаархи гол гол асуудлуудыг авч хэлэлцэх юм байна. Түүнчлэн Санхүү эдийн засгийн төрийн нарийн бичгийн дарга удахгүй болох АНУ болон Зүүн өмнөд Азийн орнууд оролцох Азийн бизнесийн бага хуралд Мьянмар улсын эдийн засгийн асуудлуудыг дэмжиж, Зүүн өмнөд Азийн орнуудтай холбоо тогттоох асуудалд ч дэмжлэг үзүүлэх гэнэ. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Мьянмар улсад төрийн айлчлал хийх бөгөөд тус айлчлалын үеэр тус улс дахь үндэстний цөөнхийн асуудлыг онцгойлон авч үзэх юм байна.