Морины комисс мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Морины комисс мэдээлэл хийлээ

Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан
хязаалангийн уралдаанд 300 гаруй хурдан буян шандас шалгаснаас, баяр наадмын хурдан морины салбар комисс албан ёсны мэдээгээ өглөө.

Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан
хязаалангийн уралдаанд 300 гаруй хурдан буян шандас шалгаснаас Архангай
аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээр
аман хүзүүдсэн юм. Гэвч аман хүзүүнд хурдалсан Архангай аймгийн
Түвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээрийг
эрлийз гэсэн шалтгаанаар хасч, зургаад хурдалсан Завхан аймгийн
Дөрвөлжин сумын уугуул, “Унаган хурд” галын гишүүн Д.Баяраагийн өнгөрсөн
жилийн төв бүсийн түрүү Шувуухай хүрэнг урагшлуулахаар болжээ.
Хасагдсан хээр үрээ Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу бөгөөд
сэрвээний өндөрт тэнцээгүй байна. Дашрамд сонирхуулахад, аман хүзүүнд
хурдалсан хээр үрээний эзэн Б.Жаргалсайхан уяач Их монгол улс
байгуулагдсаны 800 жилийн ойгоор Даатгал хэмээх хээр азаргаа түрүүлгэж
байсан юм.

1. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн зээрд

2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Д.Баянбатын хонгор

3. Завхан аймгийн Яруу сумын  уугуул "Тавантолгой транс" ХК-ийн захирал, аймгийн алдарт уяач  Д.Дагвадоржийн зээрд

4. Өвөрхангай аймгийн  Баян-Өндөр сумын уугуул Нямлхагвын хээр

5. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраагийн Шувуухай хүрэн

6. Булган аймгийн Могод  сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н. Базаргарьдын Марзан халзан

7. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Ж.Амарсайханы хул

8. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Б.Лувсанбалдангийн зээрд

9. Төв аймгийн Сэргэлэн Агваансамдангийн Батсүхийн хонгор халзан

10. Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач С. Ганболдын хүрэн тус тус хурдалжээ.

А.МӨНХ

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж