Монголчууд бид баяр наадмаараа ололт амжилтаараа бахархаж, билэгтэй сайхнаа хэлэлцдэг уламжлалтай. Түүхэн ялалттай тэмдэглэлт ойн баяраа Та бид Ардчилсан ерөнхийлөгчтэй, Ардчилсан УИХ-тай, Ардчилсан нийслэлтэй угтаж байна.
Ардчилсан нам өнөөдөр 22 жилийг ардаа орхин эрийн цээнд хүрч, эвийн хүч эеийн ухаанд нэгдэн төр улс, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирлээ. Төр түших тулхтай, түмэн олныхоо итгэлийг даах Монголын Ардчилал ОЛУУЛАА ялалт байгуулахад эх орныхоо ирээдүйн төлөө, ардчиллын төлөө гэсэн цохилох зүрхтэй хүн бүр итгэл, сэтгэл хувь нэмрээ оруулсан билээ.
Иргэдээ ажилтай орлоготой болгох, авлига хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох Ардчилсан намын “Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж ийнхүү бүрдсэнээр Монгол хүн бүр Монгол нутагтаа сэтгэл тэнүүн амьдрах суурь тавигдаж байна.
Ардчилсан намд төр түших итгэл үзүүлсэн мянга мянган гишүүд, дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж олуулаа хөгжихийн төлөө Ардчилсан нам ажиллах болно.
Дээдсээс уламжлалтай, дэлхийд ганцхан Монгол наадмаараа идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эрмэг шандаст хүлгүүд нь хурдан, эрхий мэргэн харваачид нь оноотой, хотол түмнээрээ дэнж хотойтол сайхан наадаарай.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг