“Аспайр Майнинг”-ийн зөвшөөрлийг цуцалж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

“Аспайр Майнинг”-ийн зөвшөөрлийг цуцалж магадгүй

Хөвсгөл аймаг дахь Овоотын нүүрсний
ордыг эзэмшдэг Австралийн “Аспайр Майнинг” компанийн төмөр зам барих зөвшөөрөл
хүчингүй болж магадгүй байна. Тус компани Овоотын коксжих нүүрсний ордыг
ашиглахын тулд Овоот-Мөрөн-Эрдэнэт чиглэлээр төмөр зам тавихаар ажиллаж байсан
юм.

Засгийн газрын энэ сарын 4-ний өдрийн
хуралдаанаар
Эрдэнэт-Мөрөн-Овоотын
чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажилтай танилц
аж, суурь бүтэц барих ажлыг
“барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр
Концессын
зүйлийн жагсаалтад оруулах шийдвэр гарга
сан. Нийт 2.2 тэрбум ам.долларын
өртгөөр тавигдах 628 км төмөр замыг барихаар “Аспайр Майнинг” компани “Хойд
төмөр зам” компанийг байгуулаад байсан юм. Харин энэ төмөр зам нь
2010 оны зургадугаар сард УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар
баримтлах бодлого
”-д тусгагдаагүй  болохоор Засгийн
газар хууль зөрчсөн шийдвэр яаран гаргалаа хэмээн “Миний Монголын газар шороо”
хөдөлгөөнөөс мэдэгдэж байв. Тиймээс Засгийн газрын энэ шийдвэрийг Засгийн газар
өөрөө, эсвэл УИХ цуцлахыг шаардаж байсан юм. “Төрөөс төмөр замын тээврийн
талаар баримтлах бодлого”-д нийт гурван үе шаттайгаар 5683,5 км төмөр замыг
шинээр тавихаар болсон. Энэ 5683,5 км-т дээрх Овоот-Мөрөн-Эрдэнэтийн чиглэлийн
628 км төмөр замын талаар огтхон ч дурдаагүй байна.  

2012 оны УИХ-ын сонгуулийн үр
дүнгээр УИХ-д хамгийн олон суудал авсан АН Засгийн газраа байгуулахаар болсон.
Тус намын дарга Н.Алтанхуяг Засгийн газраа байгуулсны дараа бүрэн эрх нь
хараахан дуусгавар болоогүй байгаа энэ Засгийн газрын хууль зөрчин яаран
гаргасан зарим шийдвэрийг цуцлах болно хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа
дурджээ. Нэгэнт “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д
тусгагдаагүй төмөр замыг барих эрх өгсөн болохоор уг төмөр зам барих шийдвэр ч
цуцлагдаж магадгүй болоод байгаа юм.

“Аспайр Майнинг” компанийн Овоот
коксжих нүүрсний орд нь ЖОРК стандартаар 148 сая тонн ашигтай нөөцтэй хэмээн
тогтоогдсон байдаг.


С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж