ISAF-ийн цэрэг хандивлагч орнуудын бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

ISAF-ийн цэрэг хандивлагч орнуудын бага хурал боллоо

ХБНГУ-ын Берлин хотноо 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан НАТО-ын Афганистаны аюулгүй байдлыг хангах олон улсын цэргийн хүчний ажиллагаанд /ISAF ажиллагаа/ цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахы нсайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын анхдугаар хуралдаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ийн дарга дэслэгч генерал Ц.Бямбажав нар оролцлоо. Тус хуралдаанд уг ажиллагаанд цэргээ илгээсэн 17 орны батлан хамгаалахын сайд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга нараас гадна НАТО, Афганистаны удирдах албан тушаалтнууд оролцож тус улсад хэрэгжүүлж буй эвслийн ажиллагааны хэтийн төлөв, төлөвлөтийн асуудлаар хэлэлцэн хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Л.Болд, ХБНГУ, БНУнгар улс зэрэг орны Батлан хамгаалахын сайд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав ХБНГУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Волкер Уикертэй уулзаж харилцан мэдээлэл солилцлоо. Энэ үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхи зүтгэл гарган ажилласан Бундесверийн зарим албан хаагчдыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Дайчин алдар" медалиар шагнасныг гардууллаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж