Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан
хязаалангийн уралдаанд 300 гаруй хурдан буян шандас шалгаснаас Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээр аман хүзүүдсэн юм.
Гэвч аман хүзүүнд хурдалсан Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээрийг эрлийз гэсэн шалтгаанаар хасч, зургаад хурдалсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, “Унаган хурд” галын гишүүн Д.Баяраагийн өнгөрсөн жилийн төв бүсийн түрүү Шувуухай хүрэнг урагшлуулахаар болжээ. Хасагдсан хээр үрээ Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу бөгөөд сэрвээний өндөрт тэнцээгүй байна. Дашрамд сонирхуулахад аман хүзүүнд хурдалсан хээр үрээний эзэн Б.Жаргалсайхан уяач Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Даатгал хэмээх хээр азаргаа түрүүлгэж байсан юм.