Хөлбөмбөгийн ДАШТ үзэх хоёр азтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ үзэх хоёр азтан тодорлоо

2010 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аваргыг угтан Скайтел компани хэрэглэгчдийнхээ хэрэглээг урамшуулах зорилгоор 4 үе шат бүхий “SOUTH AFRICA 2010” сугалаат аяныг зохион байгуулж байгаа билээ. Уг аяны эхний шатны тохирол 2010 оны тавдугаар сар 11-нд боллоо.  Сугалаат аяны эхний шатанд нийт 100,000 гаруй хэрэглэгчид оролцсоноос 735789 дугаарын сугалааны эрхтэй 91927077 , 588473 дугаарын сугалааны эрхтэй 91013551 дугаарын хэрэглэгчид супер шагнал болох хөлбөмбөгийн ДАШТ-ийн 8/1 тоглолтыг үзэх эрхтэй боллоо. Азтан хэрэглэгчид 2010 оны зургаадугаар сарын 27-нд ӨАБНУ-ын Йохансбург хотын Соккер Сити цэнгэлдэхэд болох тоглолтыг үзэх юм.
Эхний шатны бусад азтан нэг сая төгрөг, 500 мянган төгрөг, NEX 3.75G Netbook болон NEX 3.75G модем зэрэг хонжворыг гардан авсан юм. Дашрамд дурдахад хөлбөмбөгийн Дуулиан-2020 тэмцээний 11 насны ангилалд түрүүлсэн 24-р сургуулийн шигшээ багийн тамирчид азтай хэрэглэгчдийг сугалан тодруулсан юм.
Эхний шатны сугалаанд гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 9-нийг дуустал хугацаанд урьдчилсан төлбөрт хэрэглэгчид Дэлхийн аваргын цуврал картын 30,000 төгрөгийн цэнэглэлт бүртээ, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 30,000 төгрөгийн төлбөр төлбөх бүртээ эхний шатны сугалааны нэг эрхтэйгээр оролцсон. Харин дараа дараагийн шатанд Дэлхийн аваргын цуврал картаар дансаа цэнэглэсэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд сугалаат аян 2010 оны долдугаар сарын 11-нийг буюу Дэлхийн аваргыг дуустал үргэлжилнэ. Хоёр дахь шатанд цуврал карт дээрх багийн амжилтаас хамаарсан нэмэлт урамшуулалтай бол гурав дахь шатанд азтай хэрэглэгчдийг нэг сая  төгрөг, 500 мянган төгрөг, NEX 3.75G Netbook, NEX 3.75G модем, гар утас зэрэг хонжворууд эздээ хүлээж байна. Хэрэглэгч та дансаа цэнэглэн азаа үзэх боломжийг бүү алдаарай.
Скайтел компани 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаагаас гадна шууд нэвтрүүлгийг гар утаснаасаа үзэх боломжийг нийт хэрэглэгчдэдээ олгох болно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж