Эх сурвалжийг эндээс уншаарай. Google launches new developer education programs
Энэ долоо хоногийн Google I/O -д 5000 аас олон хөгжүүлэгчид оролцож Гүүглчүүдийг маш их баярлуулжээ. Уг арга хэмжээнд Гүүглчүүд шинэ бүтээгдэхүүн ээ танилцуулж, салбаруудын хуралдаан, codelabs (кодлаб-ууд), Sandbox (Сандбокс,Элсэн хайрцаг) демо хийх гээд бүх үйл явцын үед хүмүүс мэдлэгээ хуваалцав. Хөгжүүлэгчид жилд зөвхөн гурав хоног мэдээлэл солилцох хязгаарлагдмал нөхцөлөөс гарах анхны алхмыг өнгөрсөн долоо хоногт Google Developers Live (Гүүгл хөгжүүлэгчидтэй шууд) нээснээр хөгжүүлэгчид Гүүглийн инженерүүдтэй эсвэл бусадтайгаа өөд өөдөөсөө харж суугаад ярилцах зөвлөлдөх боломж нээгдлээ.
Тодорхой цагт шууд суугаад зөвлөлдөх, ярилцах нь тохиромжгүй бол бид дараах хоёр хөтөлбөрийг шинээр оруулж байна гэжээ. Үүнд: (Google Developers Academy) Гүүгл хөгжүүлэгчдийн академи болон (Google Developers University Consortium) Гүүгл хөгжүүлэгчдийн Их сургуулийн консорциум.
Нэгд:
Google Developers Academy Гүүгл хөгжүүлэгчдийн академи нь Гүүгл технологиуд дээрх сургалтын материалаар хангах шинэ хөтөлбөр юм. Хөгжүүлэгчид Гүүглийн олон янзын хөгжүүлэх хэрэгсэл болон АПИ дээр өөрийн чадварыг сайжруулах эсвэл суралцана. Бид Google App Engine(Гүүгл Апп Инжин), Google Drive(Гүүгл Драйв), YouTube(ЮуТюбе), advertising APIs(сурталчилгааны АЙПИ) курс хичээлүүдийг эхлэн суурилуулсан бөгөөд цаашид шинэ хичээлүүдээр баяжин гэжээ.
Тайлбар үг(тусламж):
- Google App Engine(Гүүгл орчинд вэб хэрэглээний програмуудыг ажиллуулах арга),
- Google Drive(хэрэглэгч өөрийнхөө өгөгдөл баримт бичгээ дурын төхөөрөмж болон програм хангамжид ашиглах)
- YouTube(өөрийн програмын хэрэгсэлд ЮуТюбе-ийг яаж хэрэглэх)
- Аdvertising APIs(төрөл бүрийн Сурталчилгааны програм хэрэгслийг хэрэглэх)
Хоёрт:
Google Developers University Consortium Гүүгл хөгжүүлэгчдийн Их сургуулийн консорциум гэдэг нь судалгаа, зааварт зориулж хөгжүүлэх талбар болон Гүүгл хэрэгслийг хамтран ашиглах их сургуулийн хамт олныг хэлнэ. Бид Гүүглийн талбарт ажиллах багш, судалгааны ажилтнаар хангаж мөн тэдний материалыг шэйр хийж хуваалцаж өөр факультеттай(worldwide) чөлөөтэй хамтран ажиллана. Энэ бол судалгааны ажилтнууд өөрийн ажлаа илтгэх, амжилтад хүрэх, судалгаагаа хэвлүүлэх, мэдлэгээ солилцох бусадтай хуваалцах хамтрах маш сайхан газар байх болно.
Дэлхий нийтээр хамтрах интерактив талбар болон суралцах хэрэгслүүдийг бүрдүүлж өгснөөр бид өнөөдрийн болон маргаашийн Гүүгл хөгжүүлэгчдийн чадварыг бий болгож мөн өргөтгөж өгснөөр ТЭД шинэ төвшинд гайхалтай айпи програмууд бүтээхэд БИД тусалж байгаа юм гэжээ. …
Сонирхвол хувь хүн ч, тэнхим ч, их дээд сургууль ч, хэсэг бүлэг хүн ч хамтраад ажиллаж бололцоо байгаа юм байна. Цааш нь дэлгэрүүлээд үзээрэй залуусаа.