Монгол Консерватив намыг бүртгэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Монгол Консерватив намыг бүртгэхээс татгалзав

Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Н.Дашдаваа нарын өргөдлийг Улсын Дээд шүүх долдугаар сарын 09-нд хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтууд Улс төрийн намын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим шаардлагыг хангаагүй учир Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Тухайн нам нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангасан баримтуудыг ирүүлсэн тохиолдолд намаа бүртгүүлэхээр дахин шүүхэд хандах боломжтой юм байна.

Д.ЖАРГАЛ

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж