Ёслол, хүндэтгэлийн жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Ёслол, хүндэтгэлийн жагсаал боллоо

Төрийн далбааны өдөрт зориулсан Монгол цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нар оролцож, жагсаалыг нээж Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр үг хэлэв.

Ардын хувьсгалын 91 жилийн ойг угтсан ёслолын парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчид, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний төлөөлөл нийлсэн 2000 гаруй цэргийн албан хаагч оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж