Энэ жилийн баяр наадамд газар газрын шандаст 317 хүлэг тоосоо өргөхөөр бүртгүүлсэн ч таван үрээ эрлийз гэсэн шалтгаанаар хасагдсан. Тэдгээрийн хоёр нь МУ-ын Манлай уяач А.Батсүхийн үрээнүүд байсан бөгөөд Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Ганзоригийн зээрд халзан, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул уугуул Д.Ганхуягийн хар, Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Р.Бадрахын бор тус тус хасагджээ. Харин гарааны зурхай руу туугдсан хурдан хязаалангууд дунд өнгөрсөн жилийн аман хүзүү Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Т.Болдын шарга, даага шүдлэндээ төрийн их баяр наадамд айрагдсан аймгийн Алдарт уяач Б.Даваадоржийн хар, “Унаган хурд” галын уяач Д.Баяраагийн Шувуухай хүрэн, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул С.Лувсанбалдангийн хүрэн зэрэг хурдан буянгууд байсан юм.
Эх сурвалж: www.todmagnai.mn