
Намынхаа журмын нөхдөд загнуулсан Сангийн сайд харцаа ч өргөлгүй сууж, сууж ”Их тэнгэрийн гүүрийг Зам тээвэр, аялал жуулчлалын яам мэднэ” гэж “адрав”. Сангийн сайдын хэлж буйгаар бол одоо боловсруулж байгаа Төсвийн тогтвортой байдлын хуулийг баталсны дараа хөрөнгө оруулалтын асуудлыг орон нутгийн захиргаанд шийдэх тул УИХ дээр баахан мөнгөний тоо авчирж, хэрүүл хийх шаардлагагүй болно, яамдууд ч тендер шалгаруулж, мөнгө ярьж гүйлдэхгүй, жинхэнэ бодлогын яам болох юм гэнэ. Харин өмч хувьчлах анхны үүргээ амжилттай гүйцэтгэж, одоо “тэтгэвэртээ суух” шахуу болоод байгаа Төрийн өмчийн хороонд бүх бараа, бүтээгдэхүүн худалдаж авах ажлыг хариуцуулах юм гэнэ. Төрийн өмчийн хороо ч “зузаарах” нь ээ.
А.АНУ