
Өнгөрсөн жилийн аман хүзүү Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Тогоомааширын Болдын шарга, даага шүдлэндээ төрийн их баяр наадамд айрагдаад байгаа Батын Даваадоржийн хар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Дайдаахүүгийн Баяраагийн шувуухай хүрэн, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат С.Лувсанбалдангийн өнгөрсөн жил төрийн их баяр наадам болон Дундговь аймгийн түүхт ойд айрагдсан хүрэн зэрэг хурдан үрээд бүгд уралдахаар уягдаж иржээ.
Эх сурвалж: www.tod.hiimori.mn