Том Круз тохиролцоонд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Том Круз тохиролцоонд хүрчээ

Холливудын жүжигчин хос Том Круз, Кэти Холмс нар хэл амгүйгээр хоёр тийш болохоор тохиролцож чадсан гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нар нь баталжээ. Салах өргөдөлд хоёр тал гарын үсэг зурж зөвшөөрсөн гэж Кэти Холмсын өмгөөлөгч мэдэгдсэн байна. Хамгийн сайхан хос гэгдэж байсан Том, Кэти нар зургаан настай охиноо өсгөхийн тулд хамтдаа зүтгэнэ гэж хэлсэн гэнэ. Харин охиноо асран хамгаалах эрх Кэти Холмст шилжих ажээ. Хувийн амьдралаа шүүх танхимаар нэг хүүрнэхийг хүсээгүй Том асуудлыг хурдан нэг тийш болгохыг хүссэн учраас бүх зүйл маш хурдан шийдэгджээ. Тэдний салах болсон шалтгаан нь хүүхдээ шинжлэх ухаан, шашныг хослуулсан сургуульд явуулах асуудал дээр санал зөрөлдсөнөөс болсон гэх авч өмгөөлөгч нар нь энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй гэнэ. Энэ гэрлэлт нь Кэти Холмсын анхны гэрлэлт бол Том Круз өмнө нь Мими Рожерс, Николь Кидман нартай гэрлэж байсан аж. Том Круз мөн Испанийн жүжигчин Пенелопа Крустай гурван жил хамт амьдарсан юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж