Египтийн ерөнхийлөгч депутатуудаа цуглуулав

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Египтийн ерөнхийлөгч депутатуудаа цуглуулав

Мохаммед Мурси тус орны цэргийн зөвлөлөөс парламентыг тараасан шийдвэрийг хүчингүй болгон депутатуудыг дахин цуглуулахаар үүрэг гаргав. Ерөнхийлөгчийн зарлигт парламент нь ээлжит бус сонгууль явагдтал ажиллана гэж заажээ.

Ерөнхийлөгч  Мохаммед Мурси ням гаригт цэргийн зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгосон зарлиг гаргаж тарсан парламентыг үүрэгт ажилдаа орохыг тушаасан байна гэж Ойрхи Дорнодын МЕНА агентлаг мэдээлжээ. Мурсигийн зарилгын дагуу парламент нь шинэ  сонгууль явагдтал үүргээ гүйцэтгэж байх юм. Дараагийн сонгууль нь шинэ Үндсэн хууль батлагдснаас хойш 60 хоногийн дотор явагдах юм гэж Мурсийн зөвлөх Ясер Али тайлбарлав.

Зургадугаар сарын 14-ний өдөр Египетийн Үндсэн хуулийн цэц парламентын сонгуулийн дүнг хүчингүй болгон хоёр танхимыг нь тараан дахин сонгууль явуулах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан байв. Үүний дараа Египетийн цэргийн дээд зөвлөл парламентыг тараажээ.

Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Египетийн шинэ ерөнхийлөгч Мохаммед Мурсийг ирэх есдүгээр сард АНУ-д айлчлахыг урьжээ. Америкийн лидерийн урилгыг Мурсид тус орны Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уильям Бернс дамжуулан гардуулжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж