Холливудын жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү 18 настай Патрик аавынхаа шийрийг хатааж, кинонд тоглох гэнэ.
Патрик “Grown Ups 2” кинонд тоглохоор саяхнаас зураг авалтаа эхэлжээ. “Grown Ups 2” кинонд тэрбээр “Twilight киноны од Тэйлор Лотнертой хамтран тоглох гэнэ. “Grown Ups 2” нь Холливудын жүжигчин Адам Сандлер, Кевин Жеймс нар гол дүрд нь тоглосон инээдмийн киноны үргэлжлэл аж.
Тус кино маш их шүүмжлэл дагуулсан ч 270 сая ам.долларын ашиг олсон гэж “box office”-т тэмдэглэгдэн үлджээ. Кинонд ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багийнхан дасгалжуулагчаа нас барсны дараа эргэн нэгдэж буй тухай өгүүлдэг юм. Киноны хоёрдугаар ангид сагсан бөмбөгийн од Шакиль О`Нил, инээдмийн жүжигчин Крис Рок, Сальма Хайек, Марио Белло нар тоглох юм.
Н.ЭНХ