
Рианна энэхүү наадам дээр бие барьсан хар өнгийн торон хээтэй хувцас өмсөж, бэлхүүсээ гаргасан байжээ. Түүний буржгар хар үс нь бэлхүүсийг нь шүргэн намирч байсан гэнэ. Мөн тэрбээр нэхмэл ханцуйтай тогосны өд шиг зурагтай цамц өмсөж, аварга могойн чимэглэлтэй хар малгай өмсчээ.
Энэхүү “Wireless” зуны хөгжмийн наадамд Рианнагаас гадна, Английн дуучин Шер Ллойд, дуучин Жесси Жей, дуучин Лабринф, Rizzle Kicks, Kaskade болон Pitbull нар оролцон дуугаа өргөсөн байна. “Wireless” наадмыг Английн загвар өмсөгч, жүжигчин Роузи Хантингтон-Уайтли болон Английн жүжигчин Жейсон Стэтхэм нар хамтран хөтөлжээ.
Б.АНХТУЯА