Грекийн парламент Засгийн газарт итгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Грекийн парламент Засгийн газарт итгэл үзүүлэв

Грекийн парламент ням гаригийн орой Засгийн газарт итгэл үзүүллээ хэмээн Associated Press агентлаг мэдээлэв.

Танхимд итгэл үзүүлэхийн төлөө ерөнхий сайд Антонис Самарасын толгойлсон барууны төвийн “Шинэ ардчилал нам”, социалист ПАСОК, “Зүүний ардчилсан хүчин” намуудын эрх баригч эвслийн 179 депутат санал өгөв. Парламентад 121 суудалтай сөрөг хүчний намууд Засгийн газрыг дэмжихээс татгалзсан байлаа.

Шинэ Засгийн газарт итгэл үзүүлэх санал хураалт нь албан ёсны үйлдэл бөгөөд үүний дараа Засгийн газар ажилдаа орж болдог. Agence France-Presse тэмдэглэснээр, энэ тохиолдолд санал хураалт явуулсан нь ёс төдий бэлгэдлийн чанартай байв. Эвслийн гурван намынхан үүнийг зуун хувиар дэмжих нь ойлгомжтой байв.

“Шинэ ардчилал нам”, социалист ПАСОК, “Зүүний ардчилсан хүчин” намууд парламентын ээлжит бус сонгуулийн дараа гурав хоногийн дотор эвсэл байгуулахаар тохиролцож чадав. Засгийн газрын бүрэлдэхүүнийг зургадугаар сарын 21-д зарласан байлаа. Гэхдээ танхимд эвслийн хоёр нам ПАСОК ба Зүүний ардчилагчид төлөөлөлөө оруулаагүй байв. Үүнээс өмнө бүтэн сар хагасын дотор улс орныг түр Засгийн газар удирдсан юм. Учир нь тавдугаар сарын 7-ны парламентын сонгуулиар гарч ирсэн намууд эвсэл байгуулж чадаагүй билээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж