Сирийн ерөнхийлөгч Аннаны төлөвлөгөөг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Сирийн ерөнхийлөгч Аннаны төлөвлөгөөг дэмжиж байна

Кофи Аннаны төлөвлөгөө нураагүй гэж Сирийн ерөнхийлөгч Башар Ассад үзэж байна. Тэрээр Германы ARD гэх телевиз, радиогийн компанид ярилцлага өгөхдөө Сирийн босогчдыг дэмжиж байгаа орнуудыг дахин эрс шүүмжилсэн байна.

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад НҮБ ба Арабын орнуудын лигийн тусгай элч Кофи Аннаны төлөвлөгөөг бүтэлгүйтсэн гэж үзээгүй бөгөөд түүнийг биелүүлэхэд олон орнууд саад хийн хөрөнгө мөнгө болон зэр зэвсгээр Сирийн “террористуудыг” дэмжиж байна гэлээ. Түүний хэлснээр “террористуудыг Саудын Араб, Катар дэмжиж байна. Мөн Туркийн эрх баригчид “хулгайн наймаагаар тэдэнд материал-техникийн тусламж амласан” аж. Босогчдыг улс төрийн дэмжлэгээр АНУ дэмжиж байна хэмээн Ассад шүүмжилжээ.

Сирийн ерөнхийлөгчийн яриагаар “эдгээр орнууд Аннаны төлөвлөгөөг амжилттай хэрэгжихэд нь саад тавихаар хичээж буй гэнэ. НҮБ ба Арабын орнуудын лигийн тусгай элч Кофи Аннаны төлөвлөгөөг ирээдүйтэй гэж Ассад хэлээд түүнийг сайн ажиллаж байна гэж үнэлэв. Гэм зэмгүй хүмүүсийг янз бүрийн бүлгийнхэн хөнөөлөө. Гэмт хэргийн дийлэнхийг “Аль-Каида” мэтийн бүлгийнхэн хийсэн. Тэдэнтэй цагдаагийн албаныхан олон жил тэмцээд дийлээгүйг тэр өгүүлэв.

Үүний зэрэгцээ Ассад өөрөө огцрох боломжийг дахин үгүйсгэлээ. “Ерөнхийлөгч үндэсний асуудлаас зугтах ёсгүй” хэмээн 5-ны өдөр бичүүлсэн ярилцлагадаа тэр хэлжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж