Афганистанд дахиад 16 тэрбум доллар амлав

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Афганистанд дахиад 16 тэрбум доллар амлав

Афганистаны хөгжилд нь тусламж болгон 2015 оны эцэс хүртэл 16 тэрбум ам.доллар өгөхөөр Токиод цугларсан донор орнуудын бага хурал дээр шийджээ. Үүний хариуд тэд шинэчлэлийн хэрэгтээ дэвшил гаргахыг Кабулаас шаардаж байгаа.

Донор орнуудын олон улсын бага хуралд оролцогсод Афганистаны хөгжилд нь зориулан 16 тэрбумыг өгч байгаа нь Кабул дахь Засгийн газар нь жил бүр дөрвөн тэрбум ам.доллар авч байна гэсэн үг хэмээн Reuters мэдээлэв. Эхлээд афганчууд жилд зургаан тэрбумыг авах хүсэлтэй байв.

Энэ тусламжийн ихэнхийг АНУ гаргах бөгөөд харин тэд нарийн тоо хэлэхээс татгалзжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  Хиллари Клинтон мэдээлэхдээ 1917 оны эцэс хүртэл Афганистанд өмнөх хэмжээний тусламжийг үргэлжлүүлэн  үзүүлж байхыг Конгресст санал болгон хүснэ гэсэн байв. АНУ 2001 оноос өнөөг хүртэл Кабулд 1-2,3 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэлтэй тусламжийг үзүүлж байжээ.

Япон Афганистанд таван жилийн дотор гурван тэрбум ам.доллар амласан байна. Гурав дахь том донор нь болох Герман өмнөхийн адил жил тутам Кубулд 430 сая евроны тусламж өгч байх болов. Гэхдээ энэ мөнгийг үнэн хэрэгтээ авахын тулд Кабул шинэчлэлийг үнэн хийж байна гэдгээ харуулах ёстой. Токио хотноо цугларсан 80 орны төлөөлөгчид Афганы эрх баригчдаас авлига ба хар тамхины наймаатай хийх тэмцлээ эрчимжүүлэхийг шаардлаа. Мөн 2014 ба 2015 онуудад чөлөөт сонгууль явуулахыг бас шаардсан байв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж