Жил бүрийн долдугаар сарын 10-нд ёслон хүндэтгэдэг “Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан 2000 цэргийн хүндэтгэлийн жагсаал өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатарын талбайд болох юм. Төрийн далбааны өдөрт зориулсан уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн оролцоно.
Б.ЭНХ