Кубаний эмгэнэл: Оршин суугчид нь эрх баригчдыг буруутгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Кубаний эмгэнэл: Оршин суугчид нь эрх баригчдыг буруутгаж байна

Оросын Краснодарын хязгаар нутгийн хүн ам эрх баригчид тэдэнд хоосруулсан үерийн тухай хэтэрхий хожуу мэдээлсэн гэж эрх баригчдыг буруутгаж байна. Энэ цагаар үерт амь үрэгдэгсдийн тоо өссөөр байна.

Оросын Краснодарын хязгаарын сүйрлийн үерийн гэрч нар Крымск хотод амь үрэгдсэн хүмүүсийн тоо нь эрх баригчдын мэдээлснээс хол давна гэж байгаа. Долдугаар сарын 8-нд Грани.ру. Крымск интернет-портал хаагдсан байв. Краснодарын экологчид эмгэнэлт хэргийн урьдатгал нь Неберджаевскийн усан сангийн ус буулгах төхөөрөмж-шлюзийг нээсэн явдал гэж үзэж байна. Усан сангаас Адагум голын нэг салаа урсан гардаг ба түүний эрэгт Крымск хот байдаг ажээ. Неберджаевск суурины хүмүүс шлюз нээлттэй байсныг гэрчилсэн гэж экологч Сурен Газарян хэлэв. Гэхдээ ОХУ-ын Онц байдлын яам Неберджаевскийн усан сангаас ус буулгасан нь үерийн шалтгаан болсон гэдгийг үгүйсгэв. “Кубанийн Усны агентлагийн мэдээгээр ус хаясан зүйл гараагүй” гэж Онц байдлын яамны олон нийттэй харилцах ажил эрхэлсэн мэргэжилтэн мэдэгдсэн байна. Ус зайлуулах сувгууд бөглөрсөн мөн уулын үер зэрэг хувилбаруудыг гамшгийн шалтгаан хэмээн үзэж байгаа ажээ. Комисс учрыг тогтооно гэж яамныхан хэлжээ.

Краснодарын хязгаарын асуудал хариуцсан Оросын Мөрдөн байцаах товчооны хэвлэлийн албанаас мэдээлснээр тэнд хоногийн дотор тундасын жилийн хэмжээг давсан бороо орсон гэв. Неберджаевскийн усан сан “нэг биш удаа дүүрч байснаас” усыг хэсэгчлэн буулгаж байсан ба тэр нь тийм өргөн цар хүрээтэй хийгдээгүй гэнэ.

Хохирогчдын тоо
нэмэгдсээр байна

Краснодарын хязгаарын Крымскийн районд үерт
24 мянган хүн нэрмэгдсэн тухай мэдээг бүсийн захирагч Александр Ткачевын ажлын албанаас мэдээлжээ.  Өмнө нь Онцгой байдлын яам 12 мянган хүнийг үерт
нэрвэгдсэн гэж байв.

Дотоод хэргийн яамны мэдээгээр гамшгийн улмаас 171  хүний амь хохирсон байна. Өмнө
мэдээлснээр амь үрэгдэгсдийн ар гэрт холбооны төсвөөс нэг сая, бүс нутгийн төсвөөс нэг сая рублийг тус тус нөхвөр болгон өгч тусална.

Краснодарын хязгаарын долоон сууринд үерт нэрвэгдэгсдийн
тоо 12 мянга болсон ба тэдний 300 нь эмнэлгийн тусламж авчээ. Э
мнэлэгт
104 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дотор 13 хүүхэд байна гэсэн мэдээллийн Онц байдлын яамны хэвлэлийн алба мэдээлсэн
юм.  Мужийн захирагч гамшигт нэрвэгдсэн х
үний тоог 24
мянга гэжээ.
Үерийн улмаас бүс нутагт 5185 байшин, 2035 хашаа байр усанд автсан ба тэнд
нийтдээ 26 475 хүн амьдарч байжээ. Гамшгийн бүсээс 2800 хүн нүүлгэгдэн түр зуурын байр саванд амьдарч эхлэв.


Крымский  шөнө дөлөөр гамшигтай тулгарчээ

“Их ус Крымск хотод шөнийн нэг цагаас хойш орж ирсэн байна. Хүмүүс гэр
орондоо байцгааж га
мшгийг бараг нойрон дундаа угтжээ. Зарим газар усны төвшин гурван
метраас дээш гарсан б
өгөөд  олон  сууцтай байрны хоёр давхарт хүртэл ус орж
ирсэн байв. Крымскийн “Электрон FM” радиогийн редактор Валерий Донской
echo.msk.ru сайт дахь блогтоо “давалгаа маш
хүчтэй байснаас хүмүүсийг
цонхоор х
үртэл урсгасан ба КамАЗ-ууд бусад машинуудыг зомгол мэт хөвүүлж байлаа”
гэж бичсэн байв.  Нутгийн иргэд тэдэнд д
өнгөж өглөөний таван
цагаас л тусламж ирсэн гэв. “Хэрэв цаг алдалг
үй гамшгийн аюулын
талаар мэдээлсэн бол ол
он хүн ахан дүүсдээ хэл хүргэн өөрсдөө гамшгийн бүсээс гарч чадах байлаа” гэж тэр онцлон бичжээ.

Краснодарын хязгаараас Төрийн думд суугаа депутат Андрей Руденко “Газета.Ru” гэх интернэт
хэвлэлд ярихдаа хэрэв б
үсийн бүх бүтэц гамшгийн бэлэн байдалд байсан бол хохирлын цар хүрээ хамаагүй бага байх
байсан гэжээ. “Хязгаарын удирдлага эдгээр хоногуудын цаг уурын урьдчилсан
мэдээнд анхаарал тавиаг
үй бололтой. Гамшгийн эсрэг зогсох арга хэмжээг авах цаг  хангалттай байсан” гэж тэр хэлсэн байлаа.
Харин мужийн за
хирагч Александр Ткачев Twitter дэх өөрийн блогт
эрх баригчид усан борооны  аюулд бэлэн
биш байсан гэдгийг
үгүйсгэжээ. Усан сангийн усыг урсгасан гэх хувилбарын талаар тэр үүний
“солиотой” мэдээ гэсэн байв


Нэрвэгдэгсэдэд нөхвөр
олгоно

Гамшгийн бүсэд долдугаар сарын 7-ны орой Оросын ерөнхийлөгч Владимир
Путин очиж, нисдэг тэргээр
үер болсон газрыг тойрон нислээ. Дараа нь тэр хязгаарын удирдлагатай
шуурхай з
өвлөгөөн хийв. Долдугаар сарын 9-нөөс эхлэн Кубанийн үерт нэрвэгдсэн нутгийнханд 10000, 50000, 100000  мянган рубль тарааж эхэлнэ. Амь үрэгдэгсдийн
ар гэрт хоёр сая рублийн н
өхөн тусламж олгох ажээ.

Хүний амь олноор үрэгдсэнтэй холбогдуулан Оромын мөрдөн байцаах албанаас ОХУ-ын Эрүүгийн хэргийн гуравдугаар хэсгийн 109 дүгээр зүйл ангиар
эр
үүгийн хэрэг үүсгэсэн байна. Долдугаар сарын 9-ний өдрийг Орос
гашуудлын
өдөр болгон зарлажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж