Онгоцны ослоос нэг хүүхэд амьд гарав

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Онгоцны ослоос нэг хүүхэд амьд гарав

Триполийн нисэх буудалд газардах үеэрээ сүйрсэн нисэх онгоцны ослоос Нидерландын найман настай хүү амьд үлдсэн ба харин түүний биеийн байдлын талаар мэдээлсэнгүй.
Өмнө нь мэдээлэхдээ  онгоцны сүйрлээр онгоцонд байсан 105 хүн бүгд үрэгдсэн гэж мэдээлж байлаа. Сүйрлийн шалтгаан тодорхойгүй, мөрдөн байцаах ажил эхлээд байна. Йоханнесбургээс ирсэн онгоцны сүйрэл онгоц газардах зурвасаас нэг метрийн зайд болсон гэнэ.
Нисэхийн Afriqian Airways компанийн төлөөлөгчийн хэлснээр онгоцонд 93 зорчигч явжээ. Багийн гишүүн 11 хүн бүгд Ливийн иргэд байв. Нидерландын найман настай хүүгээс бусад нь бүгд амь үрэгдсэн гэнэ.
Онгоц орон нутгийн цагаар өглөөний 6:00-д сүйрчээ. Reuters агентлаг сүйрсэн онгоц нь аэробус A330-200 гэж  нэгэн эх сурвалж өгүүлсэн гэж байна. Онгоц газардах үеэр дэлбэрч бүрэн задарсан байдалтай байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж