”Нийслэлийн парламент тогтмол ажиллагаатай байх ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

”Нийслэлийн парламент тогтмол ажиллагаатай байх ёстой”

Нийслэлийг ирэх дөрвөн жил удирдах шинэ төлөөлөгчид өчигдөр анхны
хуралдаанаа хийлээ. Тэд энэ удаагийн хуралдаанаар хуучин НИТХ-ын дэгийн
дагуу НИТХ-ын дарга болон тэргүүлэгчдээ сонгосон юм. Анхдугаар
хуралдаанд НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан 45 гишүүнээс 41 нь
оролцсон.

НИТХ-ын анхдугаар хуралдаа­наар Ерөнхийлөгчийн Тамгын газ­рын дарга
Д.Баттулгыг НИТХ-ын дар­гаар томилох асуудлыг хэлэлцэж 100 хувийн
саналаар дэмжсэнээр  Д.Бат­тулга НИТХ-ын дарга боллоо. Тэр­гүүлэгчдийг
Ардчилсан нам, МАН бүрдүүлж байгаа ч энэ удаагийн НИТХ харьцангуй олон
намын дуу хоо­лойг нэгтгэсэн бүтэцтэй болж чад­саныг төлөөлөгчид хэлж
байна. Анх­ны хуралдаанаар НИТХ-д суу­далтай намууд бүлэг байгуулж, 
баяр наадмын үеэр нийслэлийн ажил цал­гардуулахгүй ажиллахыг НИТХ-ын
дарга Д.Баттулга сануулснаар анх­­­­­­­дугаар хуралдаан өндөрлөсөн юм.
Харин хотын даргад НИТХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг Ард­чилсан на­маас нэр
дэвшүүлэхээр нийс­лэ­лийн Ардчилсан намын хур­лаар шийд­вэрлэсэн. Гэвч
энэ асууд­лыг шинэ Засгийн газар байгуу­лагд­саны дараа шийдвэрлэх юм.
Учир нь нийслэлийн Засаг даргыг Мон­­­гол Улсын Ерөнхий сайд
то­мил­­­дог зарчмын дагуу НИТХ-ын төлөө­лөгчид хотын даргад нэр
дэв­шигчдээ Монгол Улсын Ерөнхий сай­дад өргөн мэдүүлснээр батлагдах юм.

Шинэ хотын даргын асуудал Үндэсний их баяр наадмын дараа шийдэгдэх аж.
Мөн энэ өдрийн хуралдаанаар тэргүүлэгчдээ сонгосон юм. Намууд өөрсдийн
гишүүдээс нэр дэвшүүлж тэргүүлэгчдийг тодруулж, НИТХ-ын тэргүүлэгчээр
Ардчилсан намаас Л.Нарантуяа, Л.Наранбаатар, Д.Бадарсан, Б.Түвшин,
Л.Сайнтөгс,  П.Батчимэг, Ц.Энхцэнгэл, Д.Баттулга. Мөн МАН-аас 
Г.Мөнхбаяр,  Д.Ганболд, С.Амарсайхан нар тус тус сонгогдлоо. Мөн НИТХ-д
суудал авсан улс төрийн гурван нам тус тусын бүлгээ байгуулав. Ирэх
дөрвөн жилд Ардчилсан нам, МАН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн гурван
бүлэг ажиллах юм. НИТХ-ын дараагийн хуралдаан наадмын дараа болох юм
байна.


НИТХ-ын дарга Д.Баттулга: Засаг дарга томилогдсоны дараа шинэ бүтцээр ажиллана

-Нийслэлчүүд ирэх дөрвөн жил биднээс маш их зүйл шаардана. Ардчилсан
намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой гэдгийг иргэд олж харсан учраас
сонголтоо хийсэн.  Дөрвөн жилийн дараа нийслэлчүүдийн Ардчилсан намаас
нэхэх амлалт хатуу байх болно. Бид хотынхоо төлөө хийх сайн ажлыг
дэмжиж, саар ажлыг шүүмжлэхийг сөрөг хүчний намуудын төлөөлөгчдөөс хүсч
байна гэсэн юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг
идэвхжүүлнэ. Яагаад гэвэл энэ 45 хүн нийслэлийн 1.3 сая иргэний саналыг
аваад гараад ирсэн тул тэдний төлөө ажиллах ёстой. Тиймээс нийслэлийн
хурлыг тогтмол ажиллагаатай болгоно. Тэргүүлэгчид хурлын үйл ажиллагааг
идэвхжүүлэхийн төлөө ажиллаж, хурлын дэгийг тодорхой болгоно. Бид Засаг
даргаа томилж чадахгүй байна. Яагаад гэвэл Засгийн газар
байгуулагдаагүй. Ерөнхий сайд томилогдоогүй.Тэгэхээр нийслэлийнхээ шинэ
бүтэц, хийх ажлуудаа оруулъя гэхээр Засгийн газар байгуулагдаагүй
болохоор ажилдаа орж чадахгүй байна. Тиймээс тулгарч байгаа шилжилтийн
үед хотын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зарчим баримтлан ажиллах
ёстой боллоо.


НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Э.Бат-Үүл: НИТХ өмнө нь амьгүй албат байсан


-НИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хэлэлцэх ёстой асуудлаа
хэлэлцэж, зохих шийдвэрээ гаргалаа. Мөн НИТХ дахь Ардчилсан намын бүлэг
хуралдсан. Манай намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгаснаар
нийслэлийн удирдлагын үйл ажиллагааг нээлттэй болгох, тэр дундаа ИТХ-ын
үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн
хугацаанд НИТХ амьгүй албат шиг явж ирсэн. Бүх асуудлыг тэргүүлэгчид нь
шийдэж ирсэн. Тэгэхээр энэ  байдлыг халъя гэж байна. Нийслэлийн
парламент тогтмол ажиллагаатай байх ёстой. Хэдхэн хүн нийслэлийн
асуудлыг шийддэг бус 45-уулаа нийслэлийн ажилд ханцуй шамлан орох
хэрэгтэй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн НИТХ-ыг харж байхад хийсэн
ажилгүй хэдэн нөхдүүд байсан шиг харагдаж байна. Ардчилсан нам энэ
байдлыг халах ёстой. Тиймээс ирэх дөрвөн жил нийслэлийн иргэд биднээс их
зүйл хүлээж байгаа.


НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан: Намуудын төлөөлөл хамтран ажиллана

-Ардчилсан намаас сонгогдсон Э.Бат-Үүл төлөөлөгч нийслэлийн эрхзүйн
байдлын тухай хуулийг шинэчлэх асуудлыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд
ярьж байсан.Тиймээс энэ хуулийг ажил хэрэг болгож НИТХ-ын төлөөлөгчдийг
байнгын ажиллагаатай байлгахад анхаарна. Манай бүлгийн зүгээс ч энэ
асуудлыг дэмжиж байгаа. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хөрөнгө оруулалт
нэмэгдэж байгаа. Энэ жил гэхэд 132 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг
нийслэдд зарцуулах юм. Ийм үед бид цаг хугацааг ашиглаж хөгжих ёстой юм.
МАН цөөхөн суудал авсан гээд Ардчилсан нам эсвэл олонхоо шүүмжлээд,
үгүйсгээд байж болохгүй. Тиймээс бид хотоо хөгжүүлэх үйлсэд НИТХ
суудалтай бүх намууд хамтран ажиллах нь зүйтэй юм.


НИТХ дахь ИЗНН-ын төлөөлөгч Г.Ганхүү: БААТРЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

-Миний хувьд НИТХ-ын хуралд идэвхтэй оролцож өөрийн нэрийг
Тэр­гүү­лэгчид дэвшүүлж, багагүй санал авлаа. Тэргүүлэгчид олон намын
төлөө­лөл байх нь зүйтэй гэж үзэж бай­сан учраас нэрээ дэвшүүлсэн юм.
Ха­рамсалтай нь хоёр намын бү­лэг хоорондоо тохирсон байсан болол­той.
Гэхдээ санал хураалтын дүнгээс харахад олон хүн намайг дэм­жиж байгааг
харлаа. Хэдийгээр Тэр­гүү­лэгчээр сонгогдоогүй ч гэсэн Э.Бат-Үүл
даргатайгаа ойр дотно байдгийн хувьд өөрийн намын мөрийн хөтөлбөрт
тусгасан зүйлүүдийг хэрэгжүүлэхээр хичээж ажиллана.


МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөгч Н.Баяраа: Ардчилсан намыг дэмжиж ажиллана

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвс­лээс цөөхөн суудал авсан ч нийс­лэлийг
хөгжүүлэхээр 1,3 сая хүний итгэлээр гарч ирсэн бүх намын төлөө­лөл
хамтран ажиллана. НИТХ-ын идэвх­жүүлэх саналыг бид дэмжиж бай­гаа. Мөн
дэвшүүлсэн мөрийн хөтөл­бөрөө хэрэгжүүлэхэд бусад намууд ч мөн хамтран
ажиллана.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж