Баяр наадмын өдрүүдэд түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
11-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгаар, 12-нд төв, зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.