Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн шадар туслах Ж.Баярцэцэг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдлоо.
Баярцэцэг нь хуульч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Харвардын Хуулийн сургуулийг тус тус дүүргэсэн. Мөн АНУ-ын Колумбын их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан. Нээлттэй нийгэм хүрээлэн болон АНУ-ын Конгрессд ажиллаж байсан туршлагатай, англи, орос хэлтэй.
Эх сурвалж: http://www.president.mn/