Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны хамт төрийн ордны “А” танхимд өнөөдөр болсон LEND сүлжээг нээх арга хэмжээнд оролцож талархал илэрхийлэв. Ерөнхийлөгч уг арга хэмжээг нээн хэлэхдээ “Энэхүү онцгой үйл явдалд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа.
Би АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, түүний ажилтнууд, ялангуяа ардчилсан болон ардчилалд хөл тавьсан орнууд дахь өмнөх, мөн одоогийн удирдагчдад харилцах ийм өндөр технологийн сүлжээг санал болгож буй доктор Томиках Тиллеманнд талархал илэрхийлэхийг хүсч байна” гэлээ.
Эх сурвалж: http://www.president.mn/