Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 9/ 4256 тоот арилжаагаар “Монгол эм импекс” ХК-ийн 552.1 сая төгрөгний 2.000.524 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 22286.67 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаатай харьцуулахад, нэмэгдсэн, буурсан үзүүлэлтгүй тогтвортой байлаа. Өнөөдөр нэг хэлцэл хийж, нэг үнэт цаас арилжсан ба зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 939 тэрбум төгрөг байв.
У.БОЛОР