Ашерийн эхнэр Кайлигийн TMZ-д өгсөн мэдээлснээр бямба гаригт энэхүү золгүй осол болсон ба Ашер 11 настай хүүгээ шөнөжин сахисан гэнэ. Хүүгийн биеийн байдал маш муу байгаа талаар Кайли Амеркийн Radaronline мэдээллийн сувгаар болон Facebook дээрээ бас мэдээлжээ.
Дуучин Ашерийн олон мянган шүтэн бишрэгчид нь хүүд нь тохиолдсон аймшигт явдлыг нь хуваалцаж, дуучинд “зоригтой байгаарай, хүчтэй байгаараа гэх мэт олон сэтгэгдэл ирүүлж байгаа аж. Хүү Амеркийн Жоржиа мужийн нийслэл Атланта хотын Lanier нуурын эргийн ойролцоох зам дээр тоглож байгаад унасан байна.
ЗЗ настай дуучин Ашер 2009 онд хуучин эхнэр Тамекагаас салсан бөгөөд тэдний гурван хүүхдийнх нь нэг нь ийнхүү хүнд бэртээд байна.