-Шалгалт өгөхөөр хэчнээн хүн бүртгүүлэв?
-Бүртгэл өнгөрсөн сарын 11-13-нд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр явагдаж дууслаа. Одоогоор нийт 6411 хүн бүртгүүлээд байна.
-Энэ их тоо юу?
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад маш бага тоо. Уг нь 10 мянган хүн бүртгэх төлөвлөгөөтэй байсан ч тоондоо хүрсэнгүй.
-Насны дээд хязгаарыг хэдээр тогтоосон бэ?
-1972 оны наймдугаар сарын 27-оос 1994 оны наймдугаар сарын 26-ны хооронд төрсөн байх ёстой.
-Шалгалтын хураамжинд хэдэн төгрөг авсан бэ. Шалгалтад орохгүй болсон нөхцөлд буцааж олгох уу?
-24 ам.доллараар бүртгэсэн. Бүртгүүлсэн хэрнээ хүндэтгэн үзэх шалтгаанаар цуцлах шаардлага гарсан бол мөнгөө буцаан авах эрхтэй. Гэхдээ хураамж буцаан авах нэхэмжлэлээ бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө өгөх ёстой. Хойш өгвөл буцааж олгохгүй.
-Хэлний түвшин тогтоох шалгалтыг хэзээ зохион байгуулах вэ?
-Улаанбаатар хотод ирэх сарын 25-26-нд авна. Шалгуулагчдын дүн есдүгээр сарын 7-нд гарна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин