Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяалал нь 1921 оноос Шүүх яаманд, 1936 оноос Дотоод явдлын Яаманд /хожмоо НАХЯ/, 1985 оноос НАХЯ-ны Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газарт, 1991 оноос Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн Яамны эрхлэх ажлын хүрээнд харъяалагдан төрөөс хүлээлгэсэн онцгой, хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байна.
Цэргийн албан хаагчийн хамгийн эрхэм зүйлийн нэг нь цол нэмэх байдаг. Ардын хувьсгалтай эн чацуу тус байгууллага, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг тохиолдуулан зарим албан хаагчддаа цэргийн ээлжит цол шагналыг нь гардууллаа. Хурандаа цолоор Булган аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Д.Отгонбаатар, Дорнод аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Т.Энхболд, дэд хурандаа цолоор Хорих 415 дугаар ангийн ахлах төлөөлөгч, хошууч Б.Баттулга, Хорих 429 дүгээр ангийн их эмч, хошууч Ч.Энэбиш, Дорнод аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга бөгөөд Цагдан хорих байрны дарга, хошууч П.Лхагвасүрэн, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах нягтлан бодогч, хошууч Ч.Саранцэцэг, хошууч цолоор 19, ахмад цолоор 23, ахлах дэслэгч цолоор 37, офицерийн бүрэлдэхүүнд оруулж, дэслэгч цолоор 21, ахлах ахлагч цолоор 6, ахлагч цолоор 32, дэд ахлагч цолоор 3, нийт 147 албан хаагчид цэргийн ээлжит цол олгож, олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажилласан нийт 236 албан хаагчид шагнал гардууллаа. Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэх албан хаагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал М.Ганхүү ШШГБ-ын тугийг гардуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эх орон, төр засаг, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийг хүслээ. Тус байгууллагаас 28 албан хаагч Судан улсад үүрэг гүйцэтгэх юм. ШШГБ-ын албан хаагчдаас Сьерра-Леон, Чад, Афганистан зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай биелүүлээд ирсэн.
ШШГЕГ-ын дарга, бригадын генерал М.Ганхүү
ШШГЕГ-ын Тусгай бүлгийн дарга, хошууч Б.Ууганбаяр
Хорих 435 дугаар ангийн гадна хамгаалалтын офицер Г.Энхболд
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим албан хаагчдад цэргийн ээлжит цол, шагналыг 2012 оны 07 дугаар сарын 9-ний өдөр гардууллаа. Тус ёслолын ажиллагааны мэдээлэл МҮОНТ-ээр 20 цаг, UBS телевизээр 20 цаг, TV5 телевизээр 21 цаг, Ийгл телевизээр 20 цаг, Olloo телевизээр 21 цагаас тус тус цацагдана.
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг тохиолдуулан Шүүхйин шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим албан хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардуулах ёслолын ажиллагааны мэдээлэл 2012 оны 07 дугаар сарын 9-ний өдөр МҮОНТ-ээр 20 цаг, UBS телевизээр 20 цаг, TV5 телевизээр 21 цаг, Ийгл телевизээр 20 цаг, Olloo телевизээр 21 цагаас тус тус цацагдана.