Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой

Баяр наадмын өдрүүдэд цаг уурын байдал ямаршуухан байхыг Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уурын хүрээлэнгийн урьдчилан мэдээлэл секторын мэргэжилтэн Г.Баясгалангаас тодрууллаа.


-Баяр наадмын өдрүүдээр нийт нутгаар цаг уур ямаршуухан байх вэ?

-Баяр наадмын өдрүүдээр буюу 10-13-ны хооронд ихэнх нутгаар түр зуурын бороотой. Ялангуяа Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн зүүн гурван аймгаар хүчтэй, дуу цахилгаантай бороо орох төлөв ажиглагдаж байгаа. Энэ хүчтэй бороо 15-нийг хүртэл үргэлжлэх төлөвтай байна. Харин бусад нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орохоор байна. Агаарын температурын хувьд баяр наадмын өдрүүдээр тийм ч их халахгүй. Нутгийн хойд хэсэгт дунджаар 22-27 орчим хэмийн дулаантай байх болно. Харин говийн бүс нутаг, ялангуяа алтайн өвөр говиор 30-35 хэм хүрч хална.

-Улаанбаатар хотод ямар байх вэ?

-Улаанбаатар хотод 10-ны өдөр түр зуурын бороо орно. 11-ний өдөр үдээс хойш 17:00-20:00 цагийн орчим түр зуурын бороо орох төлөвтэй байна. 12-ноос эхлээд бороо татарна. Ерөнхийдөө ихэнх нутгаар энэ өдрөөс эхлээд бороо татрах төлөв ажиглагдаж байна.

-Баярын өдрүүдэд 39 хэм хүртэл хална гэсэн мэдээлэл гарсан энэ худлаа болж таарах нь ээ?

-Энэ мэдээлэл худлаа. Бид нар дөнгөж сая наадмын өдрөөр цаг уур ямаршуухан төлөвтэй байхыг тооцоолж гаргачихаад сууж байна.

-Малчид, ард иргэдэд хандаж сэрэмжлүүлэх зүйл байна уу?

-Баярын өдрүүдээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох учраас үер усны аюулаас сэрэмжлэх хэрэгтэй.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж