Улаанбаатар өндөр өртөгтэй хотод багтав

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатар өндөр өртөгтэй хотод багтав

“Forbes” сэтгүүлээс жил бүр дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг гаргадаг. Жи­лийн жилд Токио, Москва, Торонто зэрэг “супер” хотууд энэ эрхийг авдаг. Хөгжлийн дээд түвшинд хүрсэн, хамгийн элит гэдэг утгыг агуулах энэ нэрийг авахын тулд хотууд үйлвэрлэл үйлчилгээ, дэд бүтцээ сайжруулахыг эрмэлздэг.

Жагсаалтыг гаргахдаа хотын хүн амын амьдралын түвшинг гол нэрийн үйл­чилгээ, түргэн хоолны дундаж үнэ, зочид буудлын ханш, аяга кофены өртөг зэрэг тун энгийн шал­гуу­руудыг харгалздаг юм байна.

Үүний хажуугаар нийг­мийн бусад үзүүлэлт ч үнэм­­лэхүй байх ёстой. Ту­хайл­бал, эмзэг хэмээгдэх дав­харгынхан нь ч өдөр тут­мын, тогтмол орлоготой байх ёстой. Ер нь л элит гэгдэх утгыг бүрэн хангасан байж гэмээнэ ийм нэрийг олж авах учиртай аж.

Тус сэтгүүлээс мөн хам­­гийн өндөр өртөгтэй хот болох магадлал бүхий хо­туудын жагсаалтыг ч гар­гадаг. Энэ бүхнийг нур­ших болсон шалтгаан нь манай нийслэл хамгийн өндөр өр­төгтэй хотуудын Топ-10-т багтсан байна. Хэдий албан бус жагсаалт ч урьдчилсан дүн­гээр ийм “бахдам” ам­жилт үзүүлжээ.

Харин манай нийслэл яаж яваад ийм том нэр зүүхэд хүрэв. Хамгийн тү­рүүнд өргөн хэрэглээний ба­рааны үнийн өсөлт энэ то­дор­хойлолтыг олж авахад том түлхэц болжээ. ҮСХ-ны судалгаанаас харахад улаан­баатарчуудын сарын дундаж орлого 264 мянган төгрөг. Харин дундаж хэрэглээ нь 493 мянган төгрөг. Зөрүү нь бараг 230 мянга.

Дээрээс нь түргэн хоолны үнэ. Манайхан хотдог, гам­бургер зэргээр хоолших арай болоогүй учраас үүнд бидний хэлдгээр цайны газрын хоол орно.

Өнөөдрийн байдлаар нэг хүн олигтойхон хоол­лоё гэ­вэл хамгийн бага­даа 5000 төг­рөгтэй байх ёстой гэхээр орлого, зар­лагын тооцоо харь­­цан­гуй харагддаг. Уг нь нийслэлийн иргэдийн дунд багагүй хувь нь сард 500 мянган төгрөгөөс дээш орлоготой. Гэвч нийт массдаа хуваагдаж, тооцохоор тийм орлоготой болдог юм байна.

Улаан­баатарыг бусад хөг­жингүй хотуудтай харь­цуулахад ний­тийн тээврийн салбар огт хөгжөөгүй гэхэд болно. Тиймээс хүмүүс автобус, таксинд багагүй мөнгө төлдөг. гад­ны­хан үүнийг нь овжноор ажиг­лажээ.

Тодруулбал, нэг хүн сард хамгийн багадаа 50 ам.дол­лар буюу 60 гаруй мян­ган төгрөг нийтийн тээвэрт зарцуулдаг гэжээ. Энэ нь арай л дэгсдүүлсэн тоо боловч өндөр үнэтэй таксины зардал ийм дүн гарахад хүргэсэн аж.

Ер нь 2012 оны хамгийн өндөр өртөгтэй хотуудын урьд­чилсан жагсаалт тун сонирхолтой гарчээ.

Тухайлбал, 2012 онд хамгийн өндөр өртөгтэй хотыг “BBC News”, “Forbes” сэтгүүлээс Анголын нийслэл Луанда гэж тодорхойлжээ. Энэ улс 1975 оныг хүртэл Португалын колони байсан.

Түүнээс хойш өнөөдрийг хүртэл иргэний дайн тас­ралтгүй гарч, Анголын до­тоодын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжлийг бүрэн зогсоосон аж.

Үүний улмаас Ангол улс одоо хүнс, бараа бү­тээг­­дэхүүний 80 хувийг им­пор­тоор оруулж ирдэг.

Импортлогч компа­ниу­дыг цөөн хэдэн хүн удирд­даг, мөн түүнчлэн татвар маш өндөр байдаг зэрэг нь энэ улсыг хамгийн өндөр өртөг бүхий хот болгожээ.

Гэтэл хүн амын талаас илүү хувь нь өдрийн хоёр ам.доллараас бага орлогоор ажиллаж амьдарч байна.

Энд хүнсний бүтээг­дэхүүний үнэ асар өндөр. Нэг кг үхрийн мах 45 ам.доллар, килограмм импортын төмс 16 ам.доллар байгаа нь тус улсын хүн амыг өлс­гө­лөнгийн байдалтай амьд­рахад хүргэж байна.

Байр болон зочид буудал бусад оронтой харьцуулахад 3-10 дахин өндөр үнэтэй байрны сарын түрээс 10000 ам.доллар, зочид бууд­лын үнэ хоногийн 400 ам.дол­лараас давжээ.

Үүний дараа Токио, Москва зэрэг хот орсон бай­на. Ийнхүү үнийн өсөлт, инфляциасаа шалтгаалан Улаан­баатар “нэр хүнд” олж авах нь тэр.

Зохиогчийн эрх: “Өглөөний сонин”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж