Цэцэрлэгийн хүүхдүүд дэвтэр, скоч бэлтгэх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүүхдүүд дэвтэр, скоч бэлтгэх шаардлагагүй

БСШУ-ы сайдын 2004 оны тушаалаар батлагдсан “Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн, 21 аймаг, нийслэлийн цэцэрлэгийн баш, арга зүйч, боловсрол соёлын газрын мэргэжилтнүүдийн саналыг тусган шинээр боловсруулжээ. “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг жагсаалтад тосон харандаа, харандаа үзүүрлэгч зэрэг хэрэглэгдэхүүнийг нэмж, дэвтэр, скочийг хассан байна.

Жил бүр уг жагсаалтад орсон хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг цэцэрлэгийн багш нар авахдаа эцэг эхэд хүндрэл учруулах, жагсаалтад ороогүй зүйлийг авах тохиолдол гардаг байсан. Түүнчлэн эцэг эхчүүдийн зүгээс чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөө бүхий хэрэгсэл өгөх зэрэг асуудал байнга үүсдэг. Тиймээс чанарын шаардлагыг ч тодорхой тусгасан аж.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж