
Хуралдаанаар дээрх гурван хүнийг СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шалтгаан тодорхой бус байгаа тул нэмэлт материал цуглуулсны үндсэн дээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Уг асуудлыг шийдэх дунд суудлын хуралдааныг хэзээ хуралдуулахыг бага суудлаас заагаагүй байна.
Ингэснээр УИХ дахь “Шударга ёс” эвслийн гурван суудалд хэнийг суулгах асуудал хугацаагүй гацаанд оров.
Д.ОЮУН