Англид ажилгүйчүүдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Англид ажилгүйчүүдийн тоо өсчээ

Английн Ажил олгогчдын нэгдсэн холбооноос явуулсан нэгэн судалгаанд  тус улсын хөдөлмөрийн зах зээл дээр түр болон байнгын ажлын байрны тоо буурснаас болж ажил эрхлэлтийн түвшин муу байгаа гэсэн тооцоо гарчээ.

Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар түр болон байнгын ажлын байрны тоо буурч ажилгүй иргэдийн тоо Английн нийт хүн амын 8.2 хувийг эзлэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл тус улсад 2.61 сая хүн ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа юм байна. Тус холбооны холбооны төлөөлөгч Кэвин Грейний мэдээлснээр дээрх үзүүлэлт зургадугаар сард өмнөх саруудынхаас эрс өссөн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар  Евро бүсийн эдийн засгийн хямралтай холбоотой ажилгүйчүүдийн тоо Англид улам өсөх хандлагатай болоод байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж